![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Батцэцэг ОХУ-ын бөхийг ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа

Токиогийн олимпын чөлөөт бөхийн барилдаан
үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас 68 кг-д олимпийн хүрэл
медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин
С.Батцэцэг өрсөлдөж байгаа юм. С.Батцэцэг
Францын бөх Ларрок Кумбагаг цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан бол сая
ОХУ-ын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
