|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Иог хийснээр таны биед гарах өөрчлөлтүүд

Иог хийснээр таны биед гарах өөрчлөлтүүд

 

Сүүлийн үед иогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээс гадна эрүүл мэнддээ анхаарах үүднээс маш олон хүмүүс иогийг сонирхонж эхэлсэн. Иог хийх нь зөвхөн нурууны өвчинд болон сунгалттай болоход л тусалдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч үүнээс гадна таны сэтгэл зүй болон дотоод эрхтнүүдэд хэр сайн нөлөө үзүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьлоо. Ялангуяа хөл хорионы энэ үеэр бие сэтгэлээ хурааж өдөр хоногийг өнгөрөөх биш хөдөлж, сэтгэл санаагаа сайжруулснаар стресс, сэтгэл гутралаас өөрийгөө хамгаалах боломжтой юм.

Орчин үеийн амьдралын хэв маяг болон нийгмээс шалтгаалан та 5 мэдрэхүйгээ даган зөвхөн сэтгэл хөдлөлдөө автан өөрийн жинхэн мөн чанараа алдаж өөрийгөө зовоодог. Харин иог хийснээр таны оюун бодол хийж байсан, хийх гэж байгаа зүйлсдээ хорогдолгүй зөвхөн одоо цагтаа гудсан дээрээ ирж бүх анхаарал биеийн тань төвд оршиж эхэлдэг ба энэ нь нэг талын бясалгал болдог тул иог хийсний дараагаар таны оюун санаа тань цэгцэрч, шинэхэн цаас шиг болсон мэт мэдрэмж өгөх нь элбэг.

Иогийн хөдөлгөөн байрлал бүр таны бие махбодид үйлчилж, амьсгалын дасгал буюу пранаяамаг хослуулан хийснээр эсийн түвшинд хүрч нөлөөлөх ба дараах өөрчлөлтүүд гарах бүрэн боломжтой:

  • Стресс, санаа зовох, түгших асуудлууд эрс багасна
  • Нойронд сайжирч, чанартай бат бөх унтахад тусална
  • Үе мөчтэй холбоотой гэмтэл, архаг үрэвслийн өвчнийг намдаана
  • Зүрх судасны өвчний эрсдлийг багасгана
  • Мигрень өвчнийг намдаана
  • Биеийн галбир, хөгжил сайжирна

Бодол санааны тогтворгүй байдлаас болж бидний сэтгэл мэдрэл гэмтэж байдаг ч иог нь таны бодлуудыг тэнцвэртэй болгохоос гадна өөрийн юу бодож санаж байгаагаа илүү анзаарч харахад тусалдаг байна. Нэгэнт таны оюун санаа тэнцвэрээ олсон байхад бие тань дагаад тэнцвэртэй хөгжиж, амьдрал тань эрүүл хэв маягтай болох нь ойлгомжтой.

Иогийг зөвхөн туранхай, сунгалт сайтай, залуухан эмэгтэйчүүд хийдэг гэсэн өрөөсгөл ойлголт байдгаас үүдэн ихэнхи хүмүүс иогоор хичээллэхээс татгалздаг. Гэвч сунгалт сайтай хүмүүс л иогийг сонгосон биш иог хүмүүсийг эрүүл бие, галбираа хадгалж, хөгжүүлэхэд тусалдаг байна. Учир нь иогийн дасгалууд бүх булчинг нэгэн зэрэг идэвхитэй ажиллуулснаар булчингууд концентр байдлаар хөгждөг ба энэ хөгжил нь таны булчингийн хүчийг удаан хугацаанд халгалж таны биеийг галбираа хадгалахад тусалдаг.

Иог хийснээр таны биед гарах өөрчлөлтүүд

 

Иогийн байрлал бүрт таны булчингууд чангарч бас сунах ажил хийж байдаг тул иогийг алгуурхнаар тууштай хийснээр цаг хугацааны явцад таны бие чанга, сунгалт сайтай болсон байна.

Орчин цагт хүмүүс ихэвчлэн суугаа байрлалаар олон цагаар ажил хийж, дасгал хөдөлгөөн хийх нь багассан тул нурууны болон гэдэсний булчингийн хөгжил муудаж, үүнээс нурууны үе биеэ дийлэхгүйгээс болж шахагдснаар нуруу өвдөх өвчин хүн бүрт түгээмэл болсон. Иймээс гэдэс, нурууны булчинг хөгжүүлж чангалснаар аарцаг ташаа тэгшхэн байдлаа хадгалж нурууны үе дагаад эгц болсноор нуруу өвдөх өвчингүй болох боломжтой.

Үүнээс гадна эрүүл хооллолт иогтой хослуулж, цаг улиралдаа тохируулахаас эхлүүлээд биеийн онцлогтоо тохирсон хоолыг идэх нь таны биеийн эрүүл урт удаан наслах гол түлхүүр болох болно.

Мөнх бус түр зуурын үйл явдал, сэтгэл хөдлөлд хэт их ач холбогдол өгч автахгүй байж, жинхэн өөрийгөө хаагдуулахгүйн тулд иогийг бясалгалтай хослуулан амьдралын хэв маягаа болгохийг зөвлөе.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler