|
Видео

Шинэ мэдээ

Эрмитажийн Ахилл муур "Евро-2021" тэмцээний Гол зөнчөөр ажиллана

 

Эрмитажийн Ахилл муур "Евро-2021" тэмцээний Гол зөнчөөр ажиллана

 

Дөрвөн жилийн өмнө Тив хоорондын цомын тэмцээний олон тоглолтын тоог тааснаараа алдаршсан Эрмитажийн Ахилл муур ирэх сард эхлэх хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний гол зөнчөөр ажиллах болжээ.

Эрмитажийн муур гэдгийн учир нь тэд Санкт Петербургийн Эрмитаж музейн дэвсгэрт хулгана үүрлэн, үнэтэй үзмэрийг сэвтээхээс сэргийлэх үүднээс Өвлийн ордонд тэжээдэг муурнууд юм.


Эрмитажийн муурнуудын хэвлэлийн төлөөлөгч Мария Халтунен өчигдөр (2021.05.24) болсон хэвлэлийн бага хурал дээр "Манай мууранд зөнчөөр ажиллах санал ирснийг бид баяртайгаар хүлээн авч байна. Ахилл өөрөө ч зөвшөөрсөн. Одоогийн байдлаар Ахилл Санкт Петербургт явагдах долоон тоглолтын дүнг таахаар болсон. Гэхдээ бүх тоглолтын тоох ажилд орж ч магадгүй. Бүх тоглолтыг таана гэдэг муурны хувьд маш их ачаалалтай ажиллана гэсэн үг. Тиймээс бид эмч, удирдах дарга нартайгаа ярилцлаж байж хариулт өгөх болно. Ахилл сүүлийн үед тун завгүй байгаа. Тэр эмнэлэг, асрах газар, сувиллын газруудад айлчилдаг. Мөн урлагийн олон арга хэмжээнд оролцдог” гэж ярьжээ. 
 



Ахилл төрөлхийн сонсголгүй муур юм. Тиймээс гаднын ямар нэг дуу чимэээнд авталгүй таах ажлаа хийж чаддаг.

2017 онд Ахилл Тив хоорондын цомын тэмцээний дөрвөн тоглолтоос гурвынх нь ялагчийг, 2018 оны ДАШТ-д эхний 4 тоглолтыг таасан ч хасагдах шатанд нэг ч тоглолт таагаагүй юм.
 


Энэ жилийн Европын АШТ-ий зөнчөөр ажиллахын тулд Ахилл 2018 оных шигшээ бэлтгэл дасгал хийж, жин хасах гэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.