|
Видео

Шинэ мэдээ

АН-ын бүлгийн гишүүдийн суулт гурав дахь өдрөө үргэлжилж байна

Энэ сарын 5-ны оройн 18.00 цагт СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлээд байсан АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд гурав дахь өдрөө хоножээ. Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм. Түүнчлэн өчигдөр АН-ын бүлгийн гишүүд ХЭҮК-т хандсан бөгөөд комиссоос жагсагчдын хуурай дулаан хувцас хэрэглэлээр хангах албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler