|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж байна

 

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж байна

 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, хотын даргын орлогч дарга Р.Чингис нар Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж, эмч нараас мэдээлэл авч байна.

Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч "Даралт өндөртэй гэх мэт эсрэг заалттай биш бол өөр хорооны иргэдэд ч вакцинд хамрагдах боломжтой юм. Хөл хорионы улмаас хүүхдийнхээ гэрт ирээд харьж чадалгүй гацсан хүмүүс өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт ирж вакцин хийлгэж байна. Мөн орон нутгийн иргэдэд ч вакцин хийж байна" гэсэн юм.

Энэ үеэр эмч нэг өвчтөн багтраатай гэдэг оношоо хэлэлгүй вакцин тариулснаас бие нь муудсан талаар танилцууллаа. Түргэн тусламжийн багт вакцины хүндрэл, сөрөг нөлөөтэй иргэдэд үйлчлэх баг тусгайлан гаргасан тул яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ.
Ерөнхий сайд иргэд гэрээсээ гараад алхах хэмжээнд буюу ойр зайд дархлаажуулалтын цэгүүд байх ёстойг анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler