|
Видео

Шинэ мэдээ

Засгийн газар 14.00 цагаас хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

 

Засгийн газар 14.00 цагаас хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

 

Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 11.30 цаг хуралдсан. Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан "Засгийн газар, Улсын онцгой иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хоёр сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Засгийн газар өнөөдөр 14.00 цагаас хуралдаж Улсын онцгой комиссын саналыг хэлэлцэж, хөл хорио тогтоох эсэхээр шийдвэр гаргахаар болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler