|
Видео

Шинэ мэдээ

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-аас Дээд шүүхийн саналын дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилж, Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх тогтоол гаргасан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлөх хэсэгт хориг тавьсан бөгөөд Дээд шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний хэнийх нь оронд томилуулах санал оруулаагүй байхад шууд Ш.Цогтоог чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж буй. 

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler