|
Видео

Шинэ мэдээ

"Шунхлай трейдинг" ХХК дархан цаазат газар ШТС барих ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Богинын амын уулзварт буюу Богдхан уулын дархан цаазат газар "Шунхлай трейдинг" ХХК шатахуун түгээх станц /ШТС/ барих ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн тухай мэдээллийн дагуу бид сурвалжиллаа. 
Тус компани өнгөрсөн есдүгээр сард мөн Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байжээ. Энэ асуудалд нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах албан даалгавраар ШТС барих ажлыг зогсоож байсан юм. Тэгвэл энэ удаад тэд дархан цаазат болон тусгай хамгаалалттай газарт ийнхүү зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь зогсоосон гэх боловч биднийг очиход саравчны ажил хийгдэж байсан юм. 
Эх сурвалж: bolod.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler