|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь COVID-19-өөс хамгаалах дархлаатай

 ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь COVID-19-өөс хамгаалах дархлаатай

ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь COVID-19-өөс хамгаалах дархлаатай

 

Одоогоор ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь л коронавирусээс хамгаалах дархлаатай болсон гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын Тархвар судлалын эрдэм шинжилгээ, судалгааны төв хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч захирал Александр Горелов мэдэгджээ. 

Түүнийн өгүүлснээр, цар тахал дэгдсэнээс хойш Орост 4.2 сая хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн байна. Түүнчлэн эдгээр хүмүүсийн 20-30 хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй, мөн тэд эмчид хандаагүй бол 4 сая хүн вакцинжуулалтад хамрагджээ.

"Ингээд үзэхэд одоо 8-9 сая хүн халдвараас хамгаалагдах дархлаатай байна. Нийт хүн ам 146 сая, тэгэхээр ердөө 5.7-6 хувь нь л дархлаатай байна гэсэн үг" хэмээн Александр Горелов "Российская газета" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

Түүнчлэн, вирусийн тархалтын хурдыг сааруулахын тулд хүн амын 60-70 хувьд нь дархлаа үүссэн байх шаардлагатай гэж Горелов  онцолжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler