|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

 
Биеэ үнэлэлт зохион байгуулсан, хөл хорионы дэглэмтэй үед олон эмэгтэйчүүд цуглуулан архидан согтуурсан шүүгчдын хэргийг цагдаагийн ерөнхий газраас үндэслэлтэй байна хэмээн шалгаж прокурорт шилжүүлсэн хэрэг нь олон нийтийн сүлжээнд шуугиад байгаа. Энэ хэрэг шийдэгдэж дуусаагүй байхад иргэдийн бухимдлыг төрүүлэх дараагийн асуудал гарч ирсэн байна.
Шүүгчид хэмээн хуулийг сахиулагч гол хүмүүс нь хуулиа гуйвуулан ашииглан ирсэн үү? Сар гарны өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулга зарлигаар С.Соёмбо-Эрдэнийг улсын дээд шүүгчээр томилж хязгааргүй эрх мэдлийг өгчээ. С.Соёмбо-Эрдэнэ нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл нарийн бичиг Гансүх нарын нэр холбогддог 280 сая долларын хохиролтой  хэргийг шүүсэн шүүгч бөгөөд 40 сая төгрөгийн торгууль оногдуулаад хааж орхисон шүүгч. Шүүгчдын ёс зүй ярьж байгаа энэ үед тэдний өмнөх асуудлууд сөхөгдөж гарч ирсээр. Тодруулбал 2016 онд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лувсаншаравын Даваасүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ нар Төв аймгийн Батсүмбэр сумын "Киноны ам" хэмээх үзэсгэлэнт аманд тус бүртээ 3300 кв газар өмчилж авчээ.

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

 

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

 

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

 


Өөрсдөө аваад зогссонгүй. Шүүгчийн туслах А.Дуламсүрэн, Э.Мөнхгэрэл Нийслэлийн давж заалдах шатны Шүүхийн зохион байгуулалтын мэргэжилтэн Л.Оюунгэрэл нарын нэр дээр мөн л 3000-3300 м квадрат газар өмчилж авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авчээ. Энэ нь цэвэр хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь Монгол улсад иргэнд газар өмчлөх эрх зөвхөн суурин газарт л үүсдэг. Шүүгч нарын авсан энэ газар нь ойн сан бүхий газар бөгөөд иргэн газар өмчлөх байтугай эзэмшихийг ч хуулиар хориглодог билээ. Шүүгчдэд 2016.10.25-ны өдөр хууль зөрчин газар өмчлүүлэх захирамж гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаяр нь шүүгчдэд газар олгохынхоо өмнөх жилүүдэд сумын засаг даргаар ажиллаж байхдаа хууль зөрчин ойгоос их хэмжээний нойтон мод бэлтгэсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан нэгэн юм. Түүнд холбогдох Эрүүгийн хэрэг нь замхарсны гол учиг нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Эрүүгийн хэргийн шүүгчдэд хууль зөрчин бүхэн бүтэн уулын ам өгсөн явдал байж болзошгүй үйлдэл.Хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй цаашлаад өндөөр энэ хууль зөрчин газар авсан шүүгч С.Соёмбо-Эрдэнийг бүр Улсын дээд шүүхийн шүүгч болгон дэвшүүлжээ.
 

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг Дээд шүүхийн шүүгчээр томилжээ

 


 

Шүүгч гэдэг ёс зүй шударга ёсны хэм хэмжээний шалгуур байх ёстой хүмүүс тэгвэл Ерөнхийлөгчийн ойрын хүн гэдэг үндэслэлээр шүүгч бүрэлдэхүүнийг томилож ямар ч шалгуургүй шүүгч бүрэлдэхүүнийг томилож байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга нь өөрийн нөлөөлөл үүсгэж хуулийн хонгил үүсгэж байна уу гэдэг хардлагыг нийгэмд үүсээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.