|
Видео

Шинэ мэдээ

Өвөрхангай аймагт хүн шатаж нас барсан хэрэг гарчээ

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн "Үерийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ хүн шатаж нас барсан хэрэг гарчээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу 2020.02.23-ны өдрийн 09:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 10:02 цагт очиход тус сумын харьяат иргэн Г /50 настай, эрэгтэй/ шатаж нас барсан байжээ. Шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler