|
Видео

Шинэ мэдээ

Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай

 Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр  дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид "Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.