|
Видео

Шинэ мэдээ

AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150,000 тунг УОК-даргад хүлээлгэн өглөө

AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150,000 тунг УОК-даргад хүлээлгэн өглөө

 

Оксфордын АстраЗенека вакцины эхний татан авалтыг БНЭУ-аас МИАТ-ийн онгоцоор тээвэрлэн өнөөдөр авчирлаа. Вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

 

Эхний ээлжийн 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд М.П.Сингх мэдэгдлээ.

 

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.