|
Видео

Шинэ мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн 59.6 хувь нь хүүхдийн бие махбодид халдсан байна

 

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс Хулгайлах гэмт хэрэг хамгийн их буюу 18, Золгүй байдлаар амь насаа алдсан 10, Залилан 9, Хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг тус бүр 2 гарсан бол бусад төрлийн гэмт хэрэг 14 гарсан байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй 1 мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Хөл хорио тогтоосон 7 хоногийн хугацаанд зөрчлийн хэргийн шинжтэй нийт 1362 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 308 нь буюу 4 гомдол, мэдээлэл тутмын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байгаа юм. Үүнээс 460-д нь зөрчлийн хэрэг нээн шалгасан бөгөөд 66.3 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, 12.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, 9.7 хувь нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил тус тус эзэлж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн 59.6 хувь нь хүүхдийн бие махбодид халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчлүүд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.