|
Видео

Шинэ мэдээ

ЧД-ийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас 3 настай хүүхэд, 49-53 насны хоёр хүн нас баржээ

 

ЧД-ийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас 3 настай хүүхэд, 49-53 насны хоёр хүн нас баржээ

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны "Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:02 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч/3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler