|
Видео

Шинэ мэдээ

Шинжилгээний бичиг шаардахгүй хотоос гаргаж байна

 

 

Шинжилгээний бичиг шаардахгүй хотоос гаргаж байна

 

Улаанбаатарт гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу нь явуулах ажил үргэлжилж байна. Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг өнөөдрөөс /2020.12.03/ өгчээ.

 

Учир нь өглөө ЭМЯ-наас шинжилгээ өгсөн 16 мянга гаруй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан хэмээн мэдээлсэн билээ. Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн  хариу нь  товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах  тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь тулгаж гаргах юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler