|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Буянт-Ухаагийн хоёр иргэн, Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

 

ЭМЯ: Буянт-Ухаагийн хоёр иргэн, Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагаас хойш мэдээлэл хийснээс хойш 4335 хүнд шинжилгээ хийхэд нийт 32 сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатарт 3 тохиолдол илэрч, 54 тохиолдол болж байна. 

Шинээр үүссэн гурван тохиолдлын 2 нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүс байгаа. Ингээд 46 хүнийг тусгаарласан. Хоёрдахь хүн нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байна. 

  Мөн Сэлэнгэд аймагт 26 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 124 болж байна. Говьсүмбэр аймагт 3 хүнээс илэрсэн.  Бусад голомтод коронавирус илрээгүй. 

Харин зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байна. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 672 болж байна. 

 БЗД-ийн 4, 10, СБД-ийн 18, 16, 13, БГД-ийн 18, 1, 4, 6, СХД-ийн 7, 19, ХУД-ийн 21, 16, 10, Багануур дүүргийн 4, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороонд байрлаж оршдог иргэд одоогоор халдвар аваад байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler