|
Видео

Шинэ мэдээ

Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

 

Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

 

Европын орнууд коронавирусийн гурав дахь давлагаанд хэдийнэ өртөөд байгаа билээ. Тэгвэл ирэх жил гурав дахь давлагаа нь дахин дэгдэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Дэвид Набарро Швейцарын "Solothurner Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Европын бүс нутагт ирэх онд халдварын огцом өсөлт бүртгэгдэж магадгүй хэмээгээд "Европын орны Засгийн газрууд халдварын эхний давлагааны дараа вирусийг хяналтандаа оруулж чадаагүй. Одоо хоёр дахь давлагаа үргэлжилж байна” гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Франц, Герман зэрэг улсад ойролцоогоор 33 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Их Британид өдөрт 20 мянга орчим Испанид 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ нас баралт Европын орнуудад харьцангуй бага хэвээр байна. ДЭМБ-ын Европ дахь тэргүүн Ханс Клуге өнгөрсөн пүрэв гарагт хийсэн товч мэдээлэлдээ амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн цугларалтад хатуу хяналт тавихыг” уриалаад хөл хорио тогтоох нь эцсийн арга хэмээжээ.

 

Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler