|
Видео

Шинэ мэдээ

Этик продакшн IPTV-д орж байгаа “Хэлгүй жим” киноныхоо орлогын тодорхой хувийг хандивт зориулна

 

 

"Этик продакш"-ны ээлжит бүтээл, намар цагийн шилдэг борлуулалттай "Хэлгүй жим” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдрөөс IPTV-д орлоо.

125569284_956298458199021_499182449966569460_n

Энэхүү уран бүтээлийг өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Хилийн 0257 дугаар ангийн СМССА-ны дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан, "Этик продакшн"-ы уран бүтээлчид хамтран бүтээжээ. Киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА А.Энхжин, М.Дорждагва, Х.Хосбаяр болон залуу жүжигчин Г.Даваазул, П.Пүрэвжаргал нар тоглосон юм.

125866352_294473085109459_6243789052933669407_n

Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс 1990-ээд оны үед социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үед өрнөнө. Энэ цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн өрнөлттэй байсан ба тухайн үед Хөвсгөл аймагтай хил залгаа оршин суух буриад зон олны амьдрал ч хүнд хэцүү байжээ...

125029746_359820158456868_2163132458568363999_n

Үргэлжлэлийг буюу уг киноны нэрийн тайлалыг Univision, Look tv, Ddish tv-ээр хүлээн авч үзээрэй.

126318262_311344216522574_5520866207478260912_n

"Этик продакшн"-ы уран бүтээлч залуус "Хэлгүй жим” киноныхоо орлогын тодорхой хувийг цар тахлын хөл хорионы энэ үед амьдралын нөхцөл байдал хүнд байгаа хүмүүст хандивлах юм байна.

 126122441_124928819195753_405021783575192330_n 

126174663_791265494785756_5992477200560381919_n 

125953980_420991808927562_1034517520436875935_n 

125953909_1703201479848739_3836472950072098175_n

 125799247_3348933305175570_6297699052196361158_n 

125300812_817707542348811_7028685460631005294_n 

125266265_1335772523446535_6243931568261168892_n 

125964824_154604636347322_4697526385542710148_n

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.