|
Видео

Шинэ мэдээ

УБЦТС ТӨХК-аас бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлахгүй

 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ нөхцөлд УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ хугацаанд УБЦТС ТӨХК-аас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх ба бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг хурдан шуурхай барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.