|
Видео

Шинэ мэдээ

Ж.Энхбаяр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгджээ

Ж.Энхбаяр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгджээ

  "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг томилох гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ талаар МАН-ын бүлэг дээр яригдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай холбоотой ямар нэгэн халаа сэлгээ, томилгооны асуудал одоогоор яригдаагүй.

Харин Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Янз бүрийн мэдээлэл цацагдах болсон учир уг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан" гэв. 

 Zaluucom.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.