|
Видео

Шинэ мэдээ

Д.СУМЪЯАБАЗАР: Хөдөө орон нутгаас ирж байгаа улс таксинд явж, татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна

Д.СУМЪЯАБАЗАР: Хөдөө орон нутгаас ирж байгаа улс таксинд явж, татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.11.02/ боллоо. Хурлаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэлээ. 

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: "Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр "халтуур"-ын бизнес хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган  иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэсэн. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Тэдний нарийн тоог гаргаж, оруулахгүй байх хэрэгтэй. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад, хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг их гарч байна. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийхийг" холбогдох хүмүүст үүрэг болголоо. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler