
Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн "Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.
Ташрамд дурдахад үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үе үеийн УИХ-ын дарга нар санал бодлоо солилцох, ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механиз билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
