|
Видео

Шинэ мэдээ

Дональд Трамп өөрийгөө суперментэй зүйрлэв

 

Дональд Трамп өөрийгөө суперментэй зүйрлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужид хийсэн уулзалтынхаа үеэр, шинэ төрлийн коронавирусийн эсрэг гарган авсан эмийг уусныхаа дараа өөрт нь супермен болсон мэт мэдрэмж төрсөн талаар ярьжээ. Тэрбээр чухам яг ямар эм ууснаа сайн мэдэхгүй байгаа ч түүнд уулгасан эмэнд шинэ төрлийн коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эсрэг биетүүд агуулагдсан байсан гэж хэлсэн байна.
 
Пенсильвани мужид хийсэн түүний уулзалтыг "C-Span" телевиз шууд дамжуулсан бөгөөд Дональд Трамп "Би эм уугаад, өөрийгөө супермен шиг мэдэрсэн” хэмээжээ.
 
Дональд Трамп саяхан түүний биед шинэ төрлийн коронавирусийн эсрэг дархлаа үүссэн тухай ярьсан билээ.
 
АНУ-ын төрийн тэргүүн өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан бөгөөд түүнийг эхнэр Меланиятай нь хамт Цагаан ордонд тусгаарласан. Гэвч Дональд Трампын бие муудаж саяхан эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр хэдэн өдрийн өмнө эмнэлгээс гарч, сонгуулийн сурталчилгааныхаа ажилд эргэн орсон юм.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.