|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхтайван: Майк Помпеогийн айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана

 

Н.Энхтайван: Майк Помпеогийн айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана

 

 Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлахаар болоод байсан. 

Тэрбээр төлөөлөгчдийн хамт 7-нд хүрэлцэн ирээд тэр өдрөө буцахаар төлөвлөж байсан юм. 

Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшлогдоод буй. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай эхнэртэйгээ хамт коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад ороод байгаа билээ. Мөн түүний зөвлөх Хоуп Хикс мөн коронавирус туссан нь батлагдаад байгаа юм. 

Айлчлал хойшлогдсон асуудалд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Майк Помпеогийн Монгол Улсад хийх айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана" гэлээ. 

Сануулахад, Айлчлалаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийх байв. Мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, уулзалтаар АНУ, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэх байсан юм. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler