|
Видео

Шинэ мэдээ

“The Press” сэтгүүлийн ерөнхий редакторт 10 жилийн ял оноожээ

 

“The Press” сэтгүүлийн ерөнхий редакторт 10 жилийн ял оноожээ

 

БНХАУ-д төрийн шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редакторт авлигын хэргээр 10 жилийн ял оногдуулжээ. Вань Шитун нь төрийн Жэньминь Жибао хэвлэлийн газрын харьяа шинжлэх ухааны "The Press” сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг байжээ.

Түүнийг 900 гаруй өгүүлэл, материал нийтлэхдээ төлбөр авсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр 2014-2019 онд нийт 8,24 сая юань /1,2 сая ам.доллар/-ийн хахууль авсан байна. Түүнд 10 жил хорих болон 500 мянган юань /73 мянган ам.доллар/-ийн торгууль төлөх ял оногдуулжээ.

"The Press” нь олон нийтэд хуулийн салбарын мэдээ мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийн чиглэлийн материал нийтлэх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн байгууллага гэж АТГ-ын мэдээлэлд дурджээ.

https://zindaa.mn/3ef2

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.