|
Видео

Шинэ мэдээ

629 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Нэг хүн өнөөдөр эдгэрснээр эмчлэгдэж буй хүн 10 боллоо

 

629 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Нэг хүн өнөөдөр эдгэрснээр эмчлэгдэж буй хүн 10 боллоо

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөр нийт 629 хүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулъя.

-Есдүгээр сарын 24 Франкбурт- Улаанбаатараас ирсэн 206 хүний давтан шинжилгээ

-Есдүгээр сарын 21 Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 54 хүний шинжилгээ

-Есдүгээр сарын 4-нд Сөүл хотоос ирсэн 82 хүний давтан шинжилгээ

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 33 хүний давтан шинжилгээ,

-Тандалтын зорилгоор хийсэн 24 хүний шинжилгээ,

-Төв аймагт тусгаарлагдсан 48 хүний давтан шинжилгээ,

-Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ,

-Ажиглалт, тандалтад байгаа 107 хүний шинжилгээ,

-Үүрэг гүйцэтгэсэн эмч, ажилчдын 6 хүний шинжилгээ,

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 хүний шинжилгээг хийхэд бүгдээс коронавирус илрээгүй.

Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ коронавирусийн оношоор батлагдан эмчлүүлж байсан 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.

ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад нийт 48 хүн байна. Одоогийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 303 хүн эдгэрсэн. Дэлхийн эрдэмтэд коронавирусийн эсрэг эмийг хийхэд 10 гаруй жил шаардлагатай гэж хэлж байна. Тиймээс ковидод зориулсан эмийг хүлээж, найдах шаардлагагүй. Харин одоо хэрэглэж байгаа вирус, бактерийн эсрэг эмийг бүх биеийн дархлааг сайжруулдаг  эмийг хослуулан хувь хүний онцлогт тааруулан сайн комбинац хийж эмчилж байна гэж үзсэн" хэмээлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler