|
Видео

Шинэ мэдээ

Монголд мөнгө угаасан байж болзошгүй хятадуудын шүүх хурал хойшиллоо

Монголд мөнгө угаасан байж болзошгүй хятадуудын шүүх хурал хойшиллоо

 

 Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлсэн байна. Ш үүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Улмаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Уг хэрэгт 15 хүнийг буруутган шүүхээр болоод байгаа юм. 

Тэднийг өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн. Тус хэрэгт эд мөрийн баримт болгож 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй олон тооны компьютер, гар утас, нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн жийп, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураасан байдаг. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.