|
Видео

Шинэ мэдээ

Тусгаарлалтад байсан 14 иргэн хоолны хордлого авсан нь батлагджээ

Тусгаарлалтад байсан 14 иргэн хоолны хордлого авсан нь батлагджээ


Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор наймдугаар сарын 29-нд ирсэн 180 иргэнээс 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар өмнө мэдээлж байсан билээ. "Dream” зочид буудалд тусгаарлагдаж байх хугацаандаа хоолны хордогод орсон гэх эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарсан байна. Шинжилгээгээр хоолны хордлого болсон нь батлагджээ. 

НМХГ-аас энэ талаар өмнө нь мэдээлэл өгсөн. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Энэ сарын 14-нд "Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон” гэсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler