|
Видео

Шинэ мэдээ

Н.Батсуурь: Миний биеэс допинг илэрсэн нь ҮНЭН, хүлээн зөвшөөрч байна

 

Н.Батсуурь: Миний биеэс допинг илэрсэн нь ҮНЭН, хүлээн зөвшөөрч байна

 

Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудалд холбогдсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Допингийн хариуг өөрийн биеэр задлахаар ирлээ. Долдугаар сарын 12-нд миний бие үзүүрлэж, тод сайхан гэдэг чимэг авсан. Ингээд хоёр сарын дараа допингийн шинжилгээний хариу ирж, миний биеэс хориотой бодис илэрсэн гэсэн хариуг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж бодож байна.

Миний биеэс предизин гэх бодис илэрсэн. Энэ эмийг судалж үзлээ. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг эм юм. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаад надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Хэдийгээр шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалд ордог юм байна.

Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн. Мөн бөх сонирхогч монгол түмнээсээ уучлал гуйж байна. Гэхдээ их харамсалтай байна. Би өдий зэрэгт хүрэхэд үнэнчээр хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Би энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас миний идэж, уусан зүйлд найруулж өгсөн гэж би хувьдаа хардаж байгаа. Би ийм зүйл хэрэглэх шаардлага байхгүй ч миний биеэс илэрсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Залуучууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж, идэхдээ маш анхааралтай, хоол, хүнсэндээ хэрэглэхгүй бол маш цөвүүн цаг иржээ гэж харж байна. Миний хувьд энэ эмийг худалдан авах эсвэл уух шаардлага үүсээгүй, өөрийн хайнга, анхаарал болгоомжгүй байсны л буруу байлаа.

Миний зүрх цоо эрүүл. Надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй. Би В сорьцын шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл А сорьцод өгсөн шинжилгээний дээжийг В-д явуулдаг. Тиймээс А, В сорьц зөрүүтэй гарах боломжгүй. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй. Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж би ийм эм хэрэглэх шаардлага надад байхгүй." гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler