|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гэрээг сунгана

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гэрээг сунгана

 

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээгээр (E-9 ангиллын виз бүхий) ажиллан 3 жилийн болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч буй хүмүүсийн гэрээг сунгаж өгөхөөр болжээ.

Коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах "улирлын ажилтан”-аар бүртгүүлэн гурван сар ажиллах боломжийг олгохоор шийдвэрлээд байгаа юм. 

Дээрх шаардлагыг хангаж буй иргэд онлайн хэлбэрээр эсвэл өөрт ойр байрлалтай хөдөлмөрийн төвд энэ сарын 30-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой аж.  

Энэ удаагийн "улирлын ажилтан”-ын бүртгэлд хамрагдсанаар нутаг буцсаны дараа ажлын санал эхэнд авах, солонгос хэлний шалгалтад 10 оноо нэмж авах давуу талтай юм. Иймд гэрээний хугацаа дууссан, нутаг буцаж чадахгүй байгаа иргэд улирлын ажилтанд бүртгүүлэхийг БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler