|
Видео

Шинэ мэдээ

ХНХЯ хүүхдийн өрөөтэй боллоо

 

ХНХЯ хүүхдийн өрөөтэй боллоо

 

 Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны "Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д "Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан хаагчдын хүүхдэд зориулсан өрөөг тохижууллаа. Ингэснээр хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчин бүрдүүлж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ 30 ортой хүүхдийн цэцэрлэгийг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгууллага бүр хүүхдийн өрөө, буланг тохижуулахыг уриалж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler