|
Видео

Шинэ мэдээ

Хүүхэд мөргөсөн согтуу жолоочийг илрүүлжээ

 

Хүүхэд мөргөсөн согтуу жолоочийг илрүүлжээ

 

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2-р баг номын булаг гэх газар Toyota Fielder маркийн автомашины жолооч нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, гурван настай хүүхэд мөргөж, зугтаасан гэх гомдол мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, илрүүлсэн байна.

Иргэн Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган, хэргийн газрыг орхиж явсан байна.

Жолоочийн согтолтын зэргийг согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад 0.49 промиллийн согтолттой байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler