|
Видео

Шинэ мэдээ

Дорнод аймгийн ДЦС үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулжээ

 

 

Эрчим хүчний салбарт жил бүр хүний амь нас энддэг харамсалтай тохиолдол гардаг. Энэ онд гэхэд л худагт ажиллаж байгаад машинд дайруулж нас барсан, газар шорооны ажил гүйцэтгэж байгаад шороонд дарагдаж нас барсан, тогонд цохиулж нас барсан гэх мэт нэлээдгүй осол гарсан байдаг. Гэвч тоо баримтанд дурдагдсанаас илүү осол гардаг гэж салбарын хүмүүс үздэг.

Үүний нэг жишээ бол Дорнод бүсийн эрчим хүчний салбарт гарсан осол юм. Тухайлбал 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус үйлдвэрт гадны компанийн хийж гүйцэтгэх ажилд өөрсдийн хүмүүсээ оруулж халтуур хийснээс үүдэлтэй юм. Цахилгаан цехийн засварчин Н нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүндээр гэмтэл авч яаралтай Улаанбаатар хотруу явсан байдаг.

Тухайн ослыг тус үйлдвэрийн дарга нар нь салбарын шинэ сайддаа мэдэгдэлгүй хав даран нууж албан тушаалтайгаа үлдэх гэж хичээцгээж байна.

Энэ мэтчилэн эрчим хүчний салбарт ослыг нуун дарагдуулж идэр сайхан залуучууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайн ганц салбар биш бүх төрийн өмчит үйлдвэрүүдэд шалгалт, ажлын хариуцлага сайжруулах тал дээр Мэргэжлийн хэмээх тододтголтой У.Хүрэлсүхийн засгийн газар ажил зохион байгуулна гэж найдаж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler