| |
Видео
Шинэ мэдээ
Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:06 цагт хуваарийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирж байгаа юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар 192 иргэн ирж байгаа бол Чех, Унгар, Австри, Польш улсуудаас бага насны хүүхэдтэй гэр бүл-21, эрүүл мэндийн шалтгаантай-3, ахмад настан-4, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 32 иргэн ийнхүү ирж байгаа юм.
Тус онгоцоор ирсэн иргэдийг "Наранбулаг”, "Майсон”, "Холидей”, "Хавана” зочид буудлууд, "Багабаян” энхийн төлөө цогцолбор, "Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.