|
Видео

Шинэ мэдээ

Туул голд машинтайгаа суусан таван хүнийг аварчээ

 

Туул голд машинтайгаа суусан таван хүнийг аварчээ

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т  Тэрэлжийн гарам гэдэг газар Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой явсан "Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 13.05 цагт хүлээн авчээ.
 
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14.00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварч автомашиныг нь уснаас татан гаргалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler