|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 12 хүн амиа алджээ

 

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 12 хүн амиа алджээ

 

СӨҮЛ. /TASS/.БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үер болсны улмаас дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй алга болсон бол 7 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штаб мягмар гарагт мэдэгдсэн байна.


Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч 1, Кёнгидо мужийн 7, Чунчон-Пукто мужийн 4 оршин суугч байсан аж. Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5 мянга гаруй га газар усанд автжээ. Бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.Түүнчлэн Сөүл хотод хурдны замын болон Ханган голын гүүрний хөдөлгөөний хэсэгчлэн хаажээ.

 


БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн аль болох гадуур гарахгүй байхыг оршин суугчдад уриалахын сацуу байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler