|
Видео

Шинэ мэдээ

Ц.Элбэгдоржийн МАНАН, хонгилынхон ял авсаар, харин тэр өөрөө яав

 

Ц.Элбэгдоржийн МАНАН, хонгилынхон ял авсаар, харин тэр өөрөө яав

 


Сүүлийн ганцхан сарын дотор баяр наадмын амралтын 5 өдрөөс бусдад сайд, дарга байсан нөхдүүдийг ялласан шүүхийн шийдвэр гарлаа.

Одоогоор М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат нарын Монгол улсын Ерөнхий сайд асан гурван хүнийг яллаж хориод байна.

Мөн Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшээд томилогдож чадаагүй Да.Ганболд, Гэгээрлийн болоод Сангийн яам, ЗГХЭГ-ын даргаар удаа дараа ажиллаж байсан С.Баярцогт нар ч ял авч хоригдсон.

Тэднээс гадна, агентлагийн дарга байсан  болон Төрийн өмчит компаний захирал байсан Б.Бямбасайхан нар ч ял аваад байна.

Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр 20 гаруй жилийн ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хүмүүс ч ял аваад байна.

Гэтэл тэдний удирдагч, МАНАН бүлэглэлийн ахлагч, "Хонгилын эзэн” гэгдэж ирсэн Ц.Элбэгдоржид аль өвөл нэгдүгээр сарын 30-нд эрүү үүсгэсэн гэж зарлаад л таг боллоо.Тухайн үед Ц.Элбэгдорж гадаадад байсан бол өнгөрсөн 4 дүгээр сард ирж, тусгаарлалтад 21 хоног, гэртээ 14 хоног карантилагдаад л таг болсон.

Уг нь Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэдэг.

Эдгээр заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6.Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Ийнхүү албан тушаалаа ашигласан, зааж зөвлөсөн Ц.Элбэгдоржийг эдгээр зүйл ангиар байцааж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй байна. Уг нь Ц.Элбэгдорж, Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани авсан хэргүүдтэй шууд холбоотой гэлцдэг. Тэр УИХ Эрдэнэтийн 49-ийн асуудлыг УИХ хэлэлцэх үед Чуулганы хуралдаанд сандран орж ирж үг хэлсэн нь үлдсэн байдаг.

Гэвч Ц.Элбэгдорж өөрөө "Хулгайчаар нь дуудаж, баггүй”-д нь хүрч байсан Х.Баттулга Ерөнхийлөгчтэй тохиролцов уу гэх хардлага олон нийтэд төрүүлсээр байна. Тэдний эрх ашиг Оюутолгой, Тавантолгойгоос илүүтэй Эрдэнэтийн 49 хувь, ХХБ-ны асуудал дээр огтлолцсон байж магадгүй хэмээх яриа ч дуулдсаар байна.

МАНАН, хонгилынхон ял авсаар байгаа энэ үед толгойлогч, удирдагч нь Монголдоо ирж салхилсаар л явна.

ЭХ СУРВАЛЖ: GEREG.MN

https://gereg.mn/news/59862


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.