|
Видео

Шинэ мэдээ

Машинаа хөдөлгөхдөө 1.4 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Машинаа хөдөлгөхдөө 1.4 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /долдугаар сарын 25-26/ Тээврийн цагдаагийн албанд 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсноос нэг нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

-Долдугаар сарын 25-ны өдрийн 7 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Хан хошуу” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон.

-Долдугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй  О-гийн амь нас хохирсон.

-Долдугаар сарын 24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг "Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

-Долдугаар сарын 26-ны 06 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг "Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон харамсалтай хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

http://itoim.mn/article/pJt7n/22795

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler