|
Видео

Шинэ мэдээ

Албан тушаалаа урвуулж, зодоон хийсэн гэх Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нарыг маргааш шүүнэ

Албан тушаалаа урвуулж, зодоон хийсэн гэх Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нарыг маргааш шүүнэ

 


Нийслэлийн прокурорын газраас  Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/  мөн хуулийн  11.4-1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт   ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.1-р зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/    гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

1.Ц.Мөнхнасан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн хийх  ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших "Шоронгийн ам" нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лицензийг  "Тунгалаг тамир-Ар"  нөхөрлөлд эзэмшүүлэхээр давуу байдал бий болгосон, мөн иргэн Г.Батсүхтэй  эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбогдуулан маргалдаж  эрүүл  мэндэд  нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2.Б.Өсөхбаяр нь  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай  бүлэглэн   хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  дээрх нэр бүхий нөхөрлөлд  давуу байдал  бий болгосон гэмт хэрэгт тус тус  холбогджээ.    

Уг хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 15-нд товлосон. 3 удаа  хойшлогдсон.  Дараагийн  шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13.30 цагт товложээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.