|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр


Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрыг хоёр дахь удаагаа тэргүүлэх томилолт өвөртөллөө. Тэрээр 30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны намар томилогдон гурван жил гаруй ажилласан бол энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүнгээр 31 дэх Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болж байна.
Ингэснээр жишгийн дагуу парламентын танхимд хэрхэн ажиллах бодлогоо танилцуулж, ард түмний өмнө амлалт өгдөг учиртай. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх анх Ерөнхий сайдын тамга гардахдаа ямар үг хэлж байсан. Өнөөдөр хоёр дахь удаагаа улирахдаа хэлсэн үг  түүний өчигдөр, өнөөдрийг  илэрхийлнэ. Бүхэл бүтэн Засгийн газрын танхимыг удирдан чиглүүлэхдээ нийтийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргаж байсан уу эсвэл уран сайхан үг хэлэхээс хэтрээгүй юу гэдгийг уншигчид тунгаана биз ээ.
 
Онцлог нь гэвэл У.Хүрэлсүх өөр хэн нэгнээс биш өөрөөсөө тамгаа хүлээн авч байна. Нэг ёсондоо өмнөх сайд муу ажиллалаа гэж гомдоллох, бусад руу буруугаа тохох эрх түүнд байхгүй. Хангалтгүй ажилласан бол хариуцлага нь толгой дээр нь л бууна. Сайн ажилласан бол сайшаал, магтаалыг хүртэх учиртай. Тиймээс ирэх дөрвөн жил эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх, илүү сайн удирдагч байх боломж түүнд байна.
Гагцхүү өөрийнх нь хэлдгээр зориг, сэтгэл хоёр л мэднэ. Харин тамгаа гардуулж өгөх мөчид одоогийнх шиг өчигдөр, өнөөдрийнх нь өөрчлөлт, ажлынх нь үр дүнг хэвлэл мэдээлэл нэхэж,  ард түмэн дүн тавина гэдгийг мартаж болохгүй.
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.