|
Видео

Шинэ мэдээ

ДЭМБ: Цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна

ДЭМБ: Цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна

 


ЖЕНЕВ. /TASS/.  Коронавирусний цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, "цар тахлын эхэн үед 12 долоо хоногийн дотор дэлхий даяар халдварын 400 мянган тохиолдол илэрч байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд ердөө хоёрхон хоногийн дотор 400 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. "Халдвар хурдацтай тархаж байна. Бид цар тахлын оргил үед хараахан хүрээгүй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна. 

"Одоогийн байдлаар дэлхий даяар 11.4 сая хүн коронавирусний халдвар авч, 535 мянга гаруй хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын түвшин буурч, зарим оронд коронавирусний улмаас нас баралтын тоог бууруулахад мэдэгдэхүйц ахиц гарч байгаа хэдий ч зарим оронд нас баралт нэмэгдсээр байна"  гэж Тедрос Аданом Гебрейесус нэмж дурджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler