|
Видео

Шинэ мэдээ

​“PLAYTIME 2020” наадам виртуал хэлбэрээр явагдана

​“PLAYTIME 2020” наадам виртуал хэлбэрээр явагдана

 


Амьд хөгжимд дурлагч залуусын тэсэн ядан хүлээдэг Playtime наадам энэ жил коронавирусын хорио цээрийн улмаас уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулагдах боломжгүй болсон бөгөөд энэ удаа тэд Unitel групп, Univision компанитай хамтран наадмаа виртуалаар зохион байгуулах ажээ. Энэ нь томоохон хүрээг хамарсан анхны дотоодын виртуал фестиваль болж байгаагаараа онцлог юм. 

Зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 4 хүртэл Univision-ийн Unilive 88 сувгаар дамжуулан өмнөх жилүүдийн онцлох тоглолт, хамтлаг дуучдын үзүүлбэрүүдийг гаргах юм байна. Харин долдугаар сарын 4-нөөс 5-ны хооронд энэ жилийн наадамд зориулан бэлтгэсэн уран бүтээлчдийн шинэхэн виртуал тоглолтууд онцгой эрхтэйгээр цацагдах ажээ. Unilive 88 сувгийг идэвхжүүлэх үнэ 10 мянган төгрөг байна.

Энэ жилийн Playtime наадам зөвхөн LookTV, Unilive 88 болон DDish-ийн сувгуудаар дамжин үзэгчдэд хүрэх бөгөөд үндсэн цацалтаас (7 сарын 4,5) 14 хоногийн дараа Playtime-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулалт /лайв/ цацагдана. Мөн LookTV-ийн Монгол кино, Entertainment, Тоглолт хэсэг, Univision-ийн Бүх кино, Энтертайнмент Шоу, Концерт хэсэг болон DDish-ийн Кино сан, Онцлох, Монгол цэс хэсгүүдэд 14 хоногийн хугацаатай онцгой эрхтэйгээр байрших ажээ.

Playtime наадам нь 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тэрхүү үед шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн олон хамтлагийн онцлогуудыг хүмүүст хүргэх тайз нь болсноороо онцлог юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.