|
Видео

Шинэ мэдээ

Автомашин дотор байсан газ дэлбэрч, хоёр хүн бэртжээ

 

Автомашин дотор байсан газ дэлбэрч, хоёр хүн бэртжээ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо "Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан ахуйн газ дэлбэрсэн байна. Ослын дуудлага өчигдөр буюу зургадугаар сарын 25-ны өдрийн 20:05 минутанд онцгой байдлын албанд ирсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн  Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн "Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй "Н”, 18 настай, эрэгтэй "М” нар түлэгдэж бэртсэнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн  төвөөс ГССҮТ-д хүргэсэн байна.

Тухайн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.