| |
Видео
Шинэ мэдээ
Д.Сүндий 23 тэрбумын орон сууц, 2.5 тэрбумын авлагатай
УИХ-ын сонгуулийн 25-р тойрог Чингэлтэй дүүрэгт "Сахигтун 19” эвслээс нэр дэвшигч Д.Сүндийгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц: Банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, улс орон даяар салбараа байгуулсан түүнийг нэг хэсэг нь "мөнгө хүүлэгч” гэлцдэг.
Тэрээр УИХ-ын сонгуульд эртнээс бэлтгэж эхэлсэн бөгөөд АН-аас нэр дэвшихээро ҮБХ-ны гишүүн болоод байсан. Гэвч түүний хувийн амьдрал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдаж АН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй юм. Түүнийг нэгэнт энэ удаагийн сонгуулиас өнжих нь гэцгээж байтал тэрбээр Сахигтун үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшихээр батламжаа аваад байгаа.
Өөрийн орлого: 238 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 36 сая төгрөг
Орон сууц, барилга байгууламж: нийт үнэлгээ 23 тэрбум
- амины орон сууц 2
- нийтийн орон сууц 4
- үйлчилгээний зориулалттай барилга 3
- авто зогсоол 6
- бусад 1
Тээврийн хэрэгсэл: 406 сая төгрөг
- Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
- Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
Газар: 20 сая төгрөг
-Эзэмших эрхийн гэрчилгээтэй 700м2 газартай.
Үнэт эдлэл: 272 сая төгрөг
Хадгаламж: 1 тэрбум 645 сая төгрөг
Авлага: 2 тэрбум 500 сая төгрөг
Зээл: 3 тэрбум 593 сая төгрөг
Компанид оруулсан хөрөнгө оруулалт:
- Нэткапитал Финанс Корпораци ХХК,
- Нэткапиат Авто ХХК ХХК,
- Нэткапитал Лизинг ХХК ХХК,
- Нэткапитал Финанс Групп ХХК ХХК,
- Нэткапитал Мобайл ХХК ХХК,
- Нэт Академи ХХК ХХК,
- Нэткапитал Холдинг ХХК,
- Нэткапитал Девелопер ХХК, Нэткапитал ТРД ХХК
- Ардчилал Хөгжил Академи
- Бусад, Сүндий сан
- Бусад, Эрдэнэс Таван Толгой ХК
Бэлэг, өв залгамжлал, хандив: 100 сая төгрөг