|
Видео

Шинэ мэдээ

ШӨХТГ–аас зөрчил гаргасан 4 телевиз, 1 сайтад арга хэмжээ авчээ

ШӨХТГ–аас зөрчил гаргасан 4 телевиз, 1 сайтад арга хэмжээ авчээ

 


Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд  "Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авна” гэсэн билээ.

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт хийх, санал асуулга зохион байгуулж зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авсан талаар мэдээллэв.

    Тодруулбал, "ТВ 4”, Боловсрол, "ТМ”, "ТВ 10” зэрэг дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.