|
Видео

Шинэ мэдээ

Энэ зун хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулахгүй

Энэ зун хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулахгүй

 


Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа эхлүүлээгүй байна. 

Тиймээс бид энэ зун хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авах эсэхийг хүүхдийн зуслангийн асуудал эрхэлсэн байгууллага болох Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодрууллаа. 

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Оч "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн зуслан ажиллахгүй. Халдварын тархалтаас шалтгаалан хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох байгууллагууд тушаал, шийдвэр гаргах болно. Сунгагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

Б.ЛХАГВАЦЭРЭН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler