|
Видео

Шинэ мэдээ

Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ

Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ

 


Дуучин Нара энэ жилийн сонгуульд дахин өрсөлдөхөөр шийдсэн. Тодруулбал өнөөдөр УИХ-ын Сонгуулийн 26-р тойргоос буюу Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлжээ. 

Түүнийг дэмжиж 801 хүн гарын үсэг зурсан байна. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэр дэвшсэн ч гарч чадаагүй билээ. 

Тэрбээр  "2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө” гэдгээ хэлж байсан юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler