![]() |
Видео
Шинэ мэдээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрчээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Д нь өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнхээ амийг хөнөөжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн газарт мөрдлөг явуулж, үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэг гарсан Тонхил сум аймгийн төвөөс 260 орчим км зайтай байдаг аж. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Р.Д нь эхнэрээ байнга дарамталж байсан гэх мэдээлэл байна.
Гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт холбогдоод байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж ч мөн хүн амины хэрэгт шалгалдаж улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
