|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп өдөр бүр шинжилгээ хийлгэнэ гэж мэдэгджээ

Д.Трамп өдөр бүр шинжилгээ хийлгэнэ гэж мэдэгджээ

 


ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зоогоор үйлчилдэг элит ангийн цэргээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан тэрбээр өдөр бүр шинжилгээ хийлгэнэ гэж мэдэгджээ.

"Би халдвар авсан ажилтантай нэг их ойр байгаагүй” гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлээд, өөрийгөө өчигдөр шинжилгээ хийлгэсэн гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны ажилтнууд амны хаалт зүүсээр байгаа тул уг ажилтан халдвар авсан нь "бага зэрэг хачирхалтай байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Цагаан ордон төлөөлөгчид болон бусад ажилтныг долоо хоногт нэг удаа шинжилгээнд хамруулдаг байсан бол цаашид өдөр бүр шинжилгээ хийхээр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөс гэр бүлийнхнийх нь биеийн байдлын талаар лавлахад, Меланиа, Бэррон нар "маш сайн байгаа” гэж хариулжээ.

Мөн Д.Трамп цар тахлыг даван туулахын тулд хүчин чармайлт гаргаж буй америкчуудыг "дайчид” хэмээн дахин тодорхойлоод, "Би, та бүхэн, бид бүгдээрэй дайчид юм” гэж хэлсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler